Эрт ургац авах сонгино тарих

 хуучнаар хөдөө аж ахуйн яамны урд талын замын эсрэг талаар ногооны үр зардаг лангуунуудад орос бөөрөнхий сонгинын төл, тагар сонгино гээд  худалдаалагдаж байгаа. Түүнээс аль болох томыг нь шилж аваад хучлагатай хүлэмжинд тарина. Үүний тулд эхлээд гэртээ байшиндаа зуух радиаторынхоо орчимд худалдаж авсан төлөө бага зэрэг маргенецтай усаар чийглээд гялгар уутанд хийж тавина. 3-4 хоноод сонгино үндэслэж ургахаар нь мөн гэртээ юм уу байрандаа гутлын тавиур болгож хэрэглэдэг пластмассан саванд шороо үртэс голын элс зэргийг адил тэнцүү хольсон хөрсөнд шилжүүлэн суулгаж өдөр дулаарахад гадаа гаргаж нөмөр газар тавих, услах зэргээр арчилж 2-3 долоо хоног болно. Сонгино 10 орчим өндөр болсон үед гадаа хүлэмж парниканд шилжүүлж суулгаад 5 сараас 5-7 ширхэгээр багцлан боож 1000 төг...

Чацаргана Монголын унаган ургамал

Чацаргана ашигтай гэдгийг хүн бүр мэдэх байхаа. Монгол хүн бүр явсан газар бүртээ тарьвал нутгийн үнэр сэнгэнээд сайхан юм байна билээ шүү. Монголд зэрлэгээрээ тархац ихтэй тарималжуулахад үрээрээ ч модлог ба ногоон мөчрөөрөө бас үндсээрээ ч үржиж чаддаг гайхалтай ургамал. Чацарганы жимсийг авч хэрэглэхдээ эхлээд шүүсийг нь шахаад үрийг нь ялгаж аваад таривал ургана.  Үүнийг шилжүүлж суулгаад салхины нөмөр ойн зурвасанд хэрэглэнэ. Үрнээс  ихэнх нь эр мод ургадаг юм. Гэхдээ 5 орчим хувь нь эм мод ургаж жимсээ өгнө. Жимст цэцэрлэг байгуулахад үрээр үржүүлдэггүй гэхдээ үрийг хаяхгүйгээр дээр хэлснээр ач тусыг нь гаргана. Өөрсдөө үрийг хэрэглэх боломжгүй бол би худалдаж авна. Дараагийн удаа цагийг нь дөхүүлээд үндсээр үржүүлэхийг бичнэ.

ih ch saihan shineltsgeelee ih ch urt amartsgaalaa odoo yu bn
olon nastai tsetsegnuudiin uriig tarih tsag hayand irchihjee beltgelee bazaasnuu mandarvaa tsetsgiin uriig margentsiin 5 huviin uusmald 2 tsag orchim bailgana. dooroo nuhtei savand tom shirhegtei els hiigeed ariutgasan uree taraaj taviad deer n 0,5 sm orchim zuzaan shoroogoor huchij togtmol chiigtei 20 hemiin dulaantai bialgaj soyoluulna amjilt husie
gladiolus urgaj bn

ene surguuli tsuglahaas 15 honogiin urd tsetseglej 10 sar shatal urgeljildeg saihan ulaan ygaan ungutei tsetseg bga yuma daraa soyolj bga zurgiig oruulnaa odoo turshlaga dutaad bga yum uur saihan tsetseg bnuu huuheed

газар багадахгүй ус ихдэхгүй...

хотод зай багатай ч гэсэн төмсний 10 булцуу тарьчих газар байгаа хашаагаа эргэн тойрон одоо сайн хар хүний мөр гараагүй цас хунгарлаад нэг газар байгаа тэнд тоочиглоод ав тэгээд тахианы өндөгнөөс арай том төмс аваад гялгар уутанд хийгээд хөлдөхгүй газар тавьчих сар шинэ өнгөрөөд 50 төгрөгний уутанд шороо хийж гэсгээж байгаад үндэслээд соёолсон төмсөө тариад  орны хөндийд тавиарай 4 сарын эхээр нөгөө тоочиглосон газраа халуун нурмаа түрүүчийнхийг нь аваад сүүлчийнхийг нь асгаад бай шөнө нь хучаад үз 4 сарын сүүлчээр тэндээ гялгар уутанд ургуулсан төмсөө уутыг нь аваад үндсийг хөдөлгөхгүйгээр тарина услахдаа 1л-ийн ундааны савны бөглөөг жижигхэн 3-4 цоолоод усаар дүүргээд уруу нь харуулаад төмснийхөө хажуугаар хатгана шөнө нь хуч өдөр нь гялгар уутаар бүтээж дулаацуулж бай амьд явбал улсын наадам үзнээ гэж ангийн юм гэсэндээ час хийж мэдэх л байх шүү    

нэр томъёог зөв хэрэглэхэд нэмэр болог
ферм гэхээр үхрийн гахайн тахианы нэг өрхийн хэмжээний авсаархан аж ахуй фермер гэхээр аж ахуйгаа эрхлэн явуулдаг эзэн хүн гэтэл би саалийн фермер байгуулах гэсиймаа гахайн фермерийн зураг төсөл байна уу? гээд л Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог байсан бол одоо зөв ярьж зөв ойлгоё. Угаасаа үг нь оросоор хэлэгдээд байгаа юм. Монголоор бол хувийн аж ахуйтан юм уу даа. Орчуулагч нар нэг үг олчихсон байгаа
сар шинийн чимээтэй мэнд

Монголд болоод байгаа, болох гээд байгаа сар шинийн мэнд дэвшүүлж, та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Дэлхий ганцхан нар, сартай хэвээрээ байгаа болохоор хавар болдог өдрөө эхэлж ханш нээдэг өдрөө нээгдэнэ. Энэ бүхнийг хэлдгийн учир тариалалт нэг өдөр эхлэнэ гэдгийг сануулах гээд л. Бөөрөнхий сонгинын төлөө гаргаж ялгаж дулаан газар гялгар уутанд хийж тавиад үнлэслүүлж сагсайсан үндэстэй томхон төлийг 3 сарын эхээр халуун дарлаганд ургуулахад 5 сарын дундуураас эхлээд эртийн ногоон сонгинотой боллоо гэсэн үг шүү.

Наадмаар төмс 1000 ногоон сонгино 1500

Төмсөө наадмаар заръяа гэвэл богино болцтой "Приеукульский ранний" "Астилла" "Миранда" сортуудын цэвэр үрийг олж аваад одоо дулаан газар чийглэж соёолуулна.  Цэвэр сортын үр эрдэм шинжилгээний байгууллага, олон жил тарьсан өвөө эмээ нарт байдгийм шүү. Соёо нарийхан урт биш бүдүүн бахим байна шүү. за та нарыг залхахаас урьтаж ингэсгээб түр завсарлая хэд хоноод уулзанаа   

Лунжгаруудаас сэтгэгдэл сонсоод...
Хэд хоног час хийнэ гэж цаг уурчид мэдээлж байна. Энэ үеэр нийлээд 500 гр төмс манжин лууван аваад хөлдөөчих. Ногоотой шөл хийх оройныхоо үдийн цайны цагаар хөлдүү ногоогоо оруулж ирээд хувинд хүйтэн усанд далд ортол хийгээд орхи. Оройныхоо хоолонд гэссэн ногоогоо яаж арилгаад хийдэг вэ? Тэр маягаараа хий. Жаахан чихэр амтагдах байх.Маш сайн хөлдсөн гэсэж уярах шинж ороогүй байх ёстой шүү.
талбайдаа гарах цаг дөхлөө

өдөр уртасч цаг дулаарахын зэрэгцээ шуурч эхэлнээ. ялангуяа монголын говьд шуургыг хугацааны алдагдалгүй давж гарах арга нь төрөл бүрийн хальсан хүлэмж 3 сарын эхээр тариалтандаа орж наадмаар эрт ургацаа хурааж борлуулая гэвэл эргээд холбоо бариарай энэ хүнд цагт та нарт би туслая

хөлдөөсөн ногоог хаяхгүй ээ

зооригүй бол жаахан төмс, манжин, луувангаа хөлдөөчих тэгээд яаж хоолондоо хэрэглэхээ надаас асуу  

ta nar yu hiideg humuus ve
haraad uzeed baihad heden hiih yumaa olj tsuhsun uidaagaa gargah gesen humuus l yum uu daa ug ni end hunees heregtei yum sonsono gej bodsima getel bi orchnoo oilgohgui baij bolnoo medsenee huvaaltsay metgeltsey uzsen harsan dotroosoo hoich ued hereg bolj tarhi tolgoid ni yum bodogduulahaar zuil ene olon dotor erhbish bga jisheelehed buurunhii songinig arilgahad uildgiin tsaad uchrig heleed uguuch
хүсэхэд хясдагийн үлгэрээр...
Дундад зууны үед язгууртнууд хэрэглэж эгэл хүн санаатай санамсаргүй хэрэглэчихвэл толгойгоо л өгдөг, 19-р зуунд тосны зориулалтаар тарьдаг байж, Ийм ургамлыг 1990 онд манайд нутагшуулж. Гэтэл эрхтэн, дархтангууд юун цагаан сар, юун улсын баяр гээд ... Энэ хооронд Канадууд бас нэг хосгүй чанарыг нь нээгээд авч. Таминээ наашаа нэг хараадахаачээ та лав гомдохгүй бусадтай өрсөлдөж үйлээ үзэхгүй ээ. Ашиг нь архинаас 10-20 дахин илүү. Дэлхийн зах зээл амаа ангайгаад хүлээж байна. Тос, хүнсний будаг, эм, /эм эмдээ ямар гэж бодно/тахиа, гахайны тэжээл гээд тоочоод барах биш.Зөвхөн ундаа хийхэд л Монгол улсын нэрийг дэлхийд дэлдийлгэнэ баталгаатай. Илүү нарийн техник технологи гэхгүй залхуухан хүнд Будда заяасан юм.
Баталгаатай технологи-чанартай бүтээгдэхүүн //жимс, ногоо, мод, зүлэг, цэцэг/

тарих арчлах хадгалах боловсруулах иж бүрэн зөвлөлгөө өгч өөрийн гаргасан сайн чанарын үр, тарьц, суулгацаар үйлчилнэ. Зүлэг, мод, цэцгийг хүсвэл мэргэжлийн цэцэрлэгчнээр тариулж ургуулаад хүлээлшэн өгнө. 

Хамтраад ажиллая

   Би элдэв өвс ургамал тарималжуулж түүнийгээ эм, хүнс, техник, тэжээлийн зориулалтаар хаягдалгүй ашиглах гэж оролдож явдаг боловч ганц хүн гал болдоггүйн үлгэрээр гялайж гялтайсан юмаар маруухан шив дээ. Ойрноос шинэ сэргэг залуучууд энэ асуудлыг сонирхож байгаа юм байна. Над эмчилгээний зориулалттай ундааны болон тархалт ихтэй өвчнийг илааршуулах чадалтай 2 төрлийн ургамлын нөөц байна. Үүнийг Монголдоо чулуу болгочих хүсэлтэй чадвартай залуус тухайлбал химичид, эм зүйчид надад хандах байх гэсэн горьдлогоо хадгалан үүнийг та бүхний хүртээл болгов.

анхны юм бүхэн хэцүү мөртлөө гайхамшиг

Та бүхний амар амгаланг айлтгаж мэндчилье. Үнэндээ блог гэж юу болох мөн чанар ач холбогдол ямар байхыг сайн ухаж ойлгоогүй л байгаа хүн дээ би. Гэвч олон түмэн, залуус заагаад өгөх байх гэж найдаад яав ч муу зүйл биш гэдэгт эргэлзэхгүй байгаа учраас энэ. Одоо залуусаас сурах хэрэгтэй гэж боддог хүн. Тэднээс сураад туршлаганаас маань юу хэрэгтэйг мэдээд хуваалцья гэж энэ блог гэдгийг нээв. Болгооно уу? За яах ёстойг хэлээд байгаарай. Би сурнаа.

(Нийт: 16)